|
|
|
Бичсэн Administrator
|
|
2010 оны 4-р сарын 20, Мягмар гариг, 05:08 |
|
Мэндчилг ээ
Эрхэм хүндэт таныг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын цахим хуудсанд зочилж байгаад баяртай байна. Цахим хуудаст манай байгууллагын үйл ажиллагааны талаар холбогдох мэдээлэл тавьж та бүхэнд толилуулж байна. Та бүхнийг санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлнэ гэдэгт найдаж байна.
Та бүхний алтан шар зам өөдөө байж, ажил үйлс тань бүтэх болтугай .
Хүндэтгэсэн,
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг
Авто тээврийн газрын
дарга Б. Цэнгэл
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 6-р сарын 15, Мягмар гариг, 05:34 |
|
Бичсэн Administrator
|
|
2010 оны 6-р сарын 18, Баасан гариг, 04:21 |
|
Монгол улсад Авто тээвэрийн салбар үүсч хөгжсөний 85 жилийн ойн нэрэмжит спортын 5 төрөлд аварга шалгаруулах шигшээ тэмцээний тайлан
Шигшээ тэмцээнийг 2010.06.03нд техникийн зөвлөлгөөнийг явуулж, бүсүүдээс шалгарч эрх авсан багуудад мандат олгож, тэмцээний сугалаа, дүрэм журмыг танилцуулж шигшээ тэмцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Тэмцээн 2010 оны06.04-07 өдрүүдэд Оч клуб, Цагаан бэрх клуб, Жаргалан клуб, Эрэл сургууль, Спортын төв ордон зэрэг 5 газар амжилттай явагдаж дүнгээ гаргалаа.
Тэмцээний шатар, теннис, биллярдын төрлүүдэд шигшээ тэмцээний эрх авсан эрэгтэй 12, эмэгтэй 12, нийт 72 тамирчин ур чадвар авхаалж самбаагаа сорин өрсөлдөж оролцлоо.
Сагсан бөмбөг эмэгтэй 11, эрэгтэй 14, нийт 25 багийн 200 гаруй тамирчин, волейбол эмэгтэй 10, эрэгтэй 12, багийн 220 тамирчин, нийт 17 шүүгч, 500 тамирчин шигшээ тэмцээнд өрсөлдлөө. Тэмцээний дүнг хавсралтаар хүргүүлэв.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
Бичсэн Administrator
|
|
2010 оны 6-р сарын 15, Мягмар гариг, 01:35 |
|
Монгол улсад Авто тээврийн салбар үүсч хөгжсөний 85 жилийн ойд зориулан Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газар, Нийслэлийн нийтийн тээврийн газар, “Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын алба”УТҮГ, Замын цагдаагийн газар, Авто үйлчилгээ эрхлэгчдийн холбоо хамтран 2010 оны 6 дугаар сарын 12-ний Бямба гарагт Их жанжин Д. Сүхбаатарын талбайд “Авто тэээвэр-85” өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн нээлтийн ажиллагаанд ЗТБХБ-ын дэд сайд Т. Пүрэвдорж, ЗТБХБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ж. Бат-Эрдэнэ нар тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо. Өдөрлөгийн үеэр Авто тээврийн газрын Тээврийн хэрэгслийн оношлогоо, бүртгэл, техник, технологийн хэлтэс тээврийн хэрэгслийн шилжилт, хөдөлгөөн, улсын дугаар олгож, “ТХОХЗА”УТҮГ-ын явуулын оношлогооны лаборатор оношлогоо явуулав. Мөн Монгол улсад явж байсан хуучны загварын машинуудын үзэсгэлэн гарч, тусгай тоноглол бүхий машинуудын жагсаал болов. Авто үйлчилгээний болон нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцлоо. Энэ өдөрлөгт иргэд өргөнөөр хамрагдаж, авто тээврийн салбарын талаар мэдээлэл авлаа. Монгол улсад Авто тээврийн салбар үүсч хөгжсөний 85 жилийн ой 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдөр болно.
|
|
Бичсэн Administrator
|
|
2010 оны 2-р сарын 03, Лхагва гариг, 03:10 |
|
Д/д Дүрэм, журмын нэрс Он, сар
- Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм / үзэх / 2009.08.04
- Автотээврийн хэрэгслээр хүний амь нас, эрүүл мэнд хүрээлэн байгаа орчинд аюул, хохирол учруулж болзошгүй ачаа тээвэрлэх журам / үзэх /
- Авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох журам / үзэх /
- Автотээврийн салбарын тэргүүний байгууллага шилдэг ажилтан ажилчдыг шалгаруулж шагнах журам / үзэх /
- Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам / үзэх /
- Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношлогоо явуулах журам / үзэх /
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 6-р сарын 11, Баасан гариг, 02:39 |
|
|
Авто үйлчилгээ эрхлэгчдийн анхдугаар уулзалт |
|
Бичсэн Administrator
|
|
2010 оны 4-р сарын 20, Мягмар гариг, 02:46 |
|
Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Автотээврийн газар, Авто үйлчилгээ эрхлэгчдийн холбоо хамтарч Монголд анх удаа Авто үйлчилгээ эрхлэгчдийн анхдугаар уулзалтыг 2010 оны 4-р сарын 16-ны өдөр зохион байгууллаа. Уг уулзалтанд авто үйлчилгээ эрхлэгч 50 гаруй байгууллагын төлөөлөл болон хувиараа аж ахуйн эрхлэгч нар оролцож өнөөгийн авто үйлчилгээний байгууллагуудын тулгамдсан асуудлууд, Авто тээврийн тухай хуулинд өөрчлөлт орсоноор авто үйлчилгээний байгууллагуудын ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлж өгч байгаа авто үйлчилгээний байгууллагуудын ангилал тогтоох журмын төсөлтэй танилцаж, саналаа нэгтгэж, санал солилцлоо.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 4-р сарын 20, Мягмар гариг, 03:47 |
|
Дэлгэрэнгүй...
|
|
Бичсэн Administrator
|
|
2010 оны 2-р сарын 03, Лхагва гариг, 03:48 |
Авто машины үзлэг, тооллогын талаар
Авто машины улсын үзлэг тооллогын талаар яриагаа эхэлье. Учир нь зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ талаар зөрүүтэй мэдээлэл өгөөд байна гэсэн шүүмжлэл их гарч байна? -Тээврийн хэрэгслийг тоолох, үзлэг хийж, татвараа хураадаг үйл ажиллагаа манай улсад 1956 оноос эхлэлтэй. Сүүлийн жилүүдэд автомашины тоо эрс нэмэгдэж байгаа. Жилд арав түүнээс илүү хувиар нэмэгдэж байна. Өнгөрсөн оны Замын цагдаагийн газрын тооллогын дүнгээр 260 гаруй мянган тээврийн хэрэгсэл байна гэсэн мэдээ байгаа. Иймд Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банк, Нордикийн хөгжлийн сангаас хөнгөлөлттэй зээл авч “Тээвэр хөгжүүлэх төсөл”-ийг 2001-2008 онд хэрэгжүүлсэн. Энэ төслийн хүрээнд нийслэлд гурав, бүх аймгуудад нэг нэг авто машины оношлогооны станц байгуулсан юм. Төсөл хэрэгжих явцад Авто тээврийн тухай хуульд өөрчлөлт оруулж 2005 оноос бүх тээврийн хэрэгслийг эдгээр тоног төхөөрөмжөөр оношлогооны станцуудад жилийн турш оношлодог болсон. Өнгөрсөн 2008 оны тавдугаар сард Авто тээврийн тухай хуулинд дахин нэмэлт өөрчлөлт оруулсан.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 5-р сарын 28, Баасан гариг, 02:32 |
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
|
|
<< Эхлэх < Өмнөх 1 2 Дараахи > Төгсгөл >>
|
|
Хуудас 2-с 1 |
Хамгийн их уншигдсан мэдээ
|
|
|
85 жил

Онлайн зочид
Манайд 2 зочид онлайн
 |
|